Thursday, March 26, 2015

KitKat cake recipe


5 минутын пицца


Орц:
Өндөг - 1ш
Цөцгий - 2 tbsp
Гурил - 4 tbsp
Давс, перец

Арга:
- Зуурмаг шингэвтэр болно
- Хайруудын тавганд тос хийж халаагаад гурилаа гоожуулж дэлгээд
- Дээр нь лечо түрхээд хачираа өрж тавиад бяслагаа үрээд таглаад тавина
- Бяслаг хайлаад эхлэнгүүт (3 минут орчим) плиткээ унтраагаад 2 минут болгоод гаргана.

Зайрмаг хийх арга


Орц:
Орос ууттай крем - 1 уут
Сүү - 200мл
Сүү - 250мл /сүү нийт 450мл/
Зөөхий 80гр
Молоко - 200гр
Масло - 80гр

Арга:
- 200 мл сүүн дээр ууттай кремээ хийж өтгөртөл миксердэнэ
- 250 мл сүүгээ хийж миксэрдэнэ
- Зөөхийгөө хийж холино
- Молоко хийж холино
- Масло хийж миксердэнэ
Ингээд хөлдөөгөөд болно.

Philadelphia creamcheese


Орц:
Тараг - 1л
Зөөхий (>20% тослогтой) - 500мл
Давс - 1 tsp

Арга:
Дээрх 3 орцоо сайн холиод 3-4 давхарласан марль эсвэл даавуунд ороогоод шар усыг шүүнэ.
Шүүрэн шанага дээр тавиад дээр нь хүндрүүлэгч тавьж шүүж болно.
Шар сүү дусахаа болингуут крем чийз боллоо гэсэн үг. Дээд тал нь 24 цаг болно. Гарц нь 500-600 гр орчим.

Cereal bar (Геркулес)


Орц:
- 2 аяга Геркулес
- 1 аяга бүхэл үрийн гурил
- 1,5 tsp cinnamon
- чимх давс
- 1 tsp baking powder
- 1,5 аяга сүү
- 0,5 аяга алимны нухаш
- 1 өндөг
- 1 tsp vanilla extract
- 3/4 аяга үзэм
- 3 tbsp зөгийн бал

Арга:
- Хуурай 5 орцоо холино
- Шингэн орцоо холиод хуурай хольцтойгоо холино
- 175С-д 30 минут болгоно.

Мах, өндөгтэй ороомог


Гурилан зуурмаг:
Ерөнхийдөө пиццаны зуурмаг хийж болно.
  - Ус,
  - Цөцгий,
  - Давс,
  - Baking powder эсвэл дрожжи

Шанзанд:
  - Үхрийн мах /буузны мах шиг амтална/

Хийх арга:
  - Гурилаа хавтгайлж голд нь махаа тавина
  - Дээр нь үрсэн лууван, нарийн хэрчсэн бууцай, өндөгөө голоор нь хувааж тавина.
  - Дахиад махаараа хучаад гурилаараа бүрнэ
  - Дээгүүр нь өндөгний шар түрхээд
  - 150 - 180C, 20 минут орчим болгоод сэнстэй 150 градуст 20-30 минут болгоно.

Бор талх


Орц:
• 400мл бүлээн ус эсвэл сүү
• 15гр / 1 амны том халбага дрож 
• 2 амны жижиг халбага элсэн чихэр
• 3 амны том халбага хайлуулсан масло
• 1 амны жижиг халбага давс
• 1 өндөг
• 4 аяга гурил/ 500г (3 аяга цагаан гурил + 1 аяга хөх тарианы гурил, эсэхүл бүхэл үрийн гурил)


Хийх дараалал:

1. Усаа миксерийнхээ саванд хийгээд дрожоо хийж 5 мин тавина. 
Дээрээс нь элсэн чихэр, масло, давс, өндөг, 2 аяга гурил хийж хутгана. Миксерээ хурдан дээр тавиж 2 минут сайн холино.
Үлдсэн 1 аяга гурил. 1 аяга хөх тарианы гурилаа хийж холино.


2. Хуурай гурилтай гампанз дээр 4-6 мин эвэлтэл нь нухаж өгнө. Тосолсон саванд хийж дулаан газар тавьж 1 цаг буюу 2 дахин өстөл тавина. 

3. Хийг нь дарж гаргаад талхны хэвэндээ оруулаад листэн дээрээ тавиад дахин хөөлгөнө. 40мин -1 цаг



4. Пийшингээ 200С/400F хуртэл халаана. Тэгээд 30-35 минут болгоно. Доош нь харуулж тавиад хөндий дуугарч байвал болсон гэж үзнэ. Пийшин дотроо жижиг савтай ус тавьбал зүгээр.
Жорын эх үүсвэр: http://www.sweetkitchen.mn/c/14/j/257