Орц:
• 400мл бүлээн ус эсвэл сүү
• 15гр / 1 амны том халбага дрож
• 2 амны жижиг халбага элсэн чихэр
• 3 амны том халбага хайлуулсан масло
• 1 амны жижиг халбага давс
• 1 өндөг
• 4 аяга гурил/ 500г (3 аяга цагаан гурил + 1 аяга хөх тарианы гурил, эсэхүл бүхэл үрийн гурил)
Хийх дараалал:
Дээрээс нь элсэн чихэр, масло, давс, өндөг, 2 аяга гурил хийж хутгана. Миксерээ хурдан дээр тавиж 2 минут сайн холино.
Үлдсэн 1 аяга гурил. 1 аяга хөх тарианы гурилаа хийж холино.
2. Хуурай гурилтай гампанз дээр 4-6 мин эвэлтэл нь нухаж өгнө. Тосолсон саванд хийж дулаан газар тавьж 1 цаг буюу 2 дахин өстөл тавина.
3. Хийг нь дарж гаргаад талхны хэвэндээ оруулаад листэн дээрээ тавиад дахин хөөлгөнө. 40мин -1 цаг
4. Пийшингээ 200С/400F хуртэл халаана. Тэгээд 30-35 минут болгоно. Доош нь харуулж тавиад хөндий дуугарч байвал болсон гэж үзнэ. Пийшин дотроо жижиг савтай ус тавьбал зүгээр.
Жорын эх үүсвэр: http://www.sweetkitchen.mn/c/14/j/257
No comments:
Post a Comment